I found a cool Wikipedia article: http://en.m.wikipedia.org
Дараах аргаар Firefox4-г openSuse дээр инстал хийж болох нь:
Энэ семестерээс эхлэн линукс OpenSuse үйлдлийн системийг ашиглаж эхлэхээр шийдэв. Дипломын ажил болон хичээлийн төсөл хийх зэрэг ажлууд маань веб хөгжүүлэлт болон жижиг хэмжээний програм хийх хэрэгцээ байгаа тул хурдан найдвартай гэдгээр нь линуксыг сонголоо.
Энд ирээд шууд Убунту суулгаж үзээд овоо судлаад явж байсан боловч хоёр ч удаа boot нь эвдрээд хашраасан учраас нетээс хайж байгаад нөүтбүүкэнд хамгийн тохирсон линукс үйлдлийн систем нь OpenSuse гэсэн байхаар нь v11.3 хувилбарыг нь суулгаад одоо нэлээд удчихлаа. Хэрэгцээтэй package-уудыг нь суулгаад Ruby on Rails платформ болон git-core ыг бас нэмж суулгалаа. Асуудалтай байгаа зүйл нь яхуу видео дуудлага хийх боломжгүй юм. Яваандаа виндовсоос бүрэн линукс руу шилжинээ.
Дараагийн бичлэгээр OpenSuse дээр хэрхэн RoR суулгах болон git-ыг хэрхэн суулгах талаар screenshot той нь оруулж алхам алхамаар нь тайлбарлаж бичнээ.
Glad my first semester of master degree program study is ending now. Taking all the exams almost finished but only one exam left. Rehearsing hardly and I hope I can get this over with success.
Энэ бол улс төрийн нам, хүчний биш, харин Иргэний Тунхаг юм. Жинхэнэ утгаараа тунхаг ч биш, эрх чөлөөт хувь хүн бүрийн амьдралдаа баримталдаг зарчим, амьдралынх нь хэв маяг болох ёстой тэр зүйл мөн. Зарлан тунхаглаж буй хүсэл эрмэлзлийг маань аль нэг нам, улс төрийн хүчин өөрийн уриа, лоозун төдий зүйл бүү болгочихоосой хэмээн хүсэх байна.
Мэдээжээр, либертари үзэл гэдэг бол хэн нэг хүний хувийн өмч биш, хэн ч энэ үзлийг судалж, эзэмшиж болно. Харин эрх мэдэлд тэмүүлж, бусдад зааж зааварлан, захиран тушаах хүсэлтэй хүмүүс л эзэмших ёсгүй. Либертари үзэл нь уг чанараараа төртэй (эрх мэдэлтэй) харшилдаг юм. Тийм учраас жинхэнэ либертари үзэлтэй хүн улс төрч байж чаддаггүй, харин жинхэнэ улс төрч хүн либертари үзэлтэй байх боломж байдаггүй. Энэ бол дэлхийн либертари үзэлтнүүдээс олон зууны туршид олж тогтоосон үнэн болно.
Одоо төрөөс аль болох ангид оршиж, өөрийн хөдөлмөрлөж олсон хөлсөөр амьдардаг, эрх чөлөөг эрмэлзэгч, ухамсарт монгол иргэний хүсэл эрмэлзлийг чангаас чанга дуугаар зарлан тунхаглах цаг болжээ. Энэ бол либертари тунхаг юм. Либертари үзэл нь хувь хүний ухамсар, сайн дурын сонголтон дээр тулгуурлаж байдаг тул эс таалагдах аваас хэн ч гэсэн өөр зарчмыг амьдралдаа баримталж болно. Манай Тунхаг энэ л шинж чанараараа Коммунист тунхгаас ялгагддаг.
Либертари нийгэм
Бидний зорин эрмэлзэж буй нийгмийн байгууламж бол либертари нийгэм болно. Бид энэ нийгмийг хүн төрөлхтний эрэл хайгуул, зовлон шаналал, хөдөлмөр, тэмцлийн үр дүнд бий болж, түүхээр шалгагдсан нийгмийн байгууламж гэж үздэг. Ардчилсан нийгмийн байгууламжийн олон хэлбэр дотроос либертари нийгмийг онцлон зорьж байгаа нь хувь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зорилготой холбоотой.Бид энэ нийгмийг улс төрчдийн явуулгаар бус иргэн бүрийн оюун санаанд аяндаа төлөвшсөн ухамсарт мэдлэг, эрх чөлөөт хувь хүний хөдөлмөрөөр бий болгох нь тодорхой. Эрх чөлөөт иргэд бид либертари нийгмийг байгуулах байгуулалтандаа олсон анхны ололт амжилтаа улам батжуулж, коммунлаг-тоталитари үзэгдлийн өчүүхэн ч илрэлийг нийгэмд хэвшүүлэхгүй байхын төлөө тууштай зогсох болно.Хувь хүн ба эрх чөлөө
Нийгмийн бүх харилцаа, эрх зүйн үндэс-суурь нь хувь хүн. Хувь хүн төрөлхөөсөө эрх чөлөөтэй бөгөөд тэр эрх чөлөөг хэн ч, түүний дотор төр ч зөрчиж үл болно. Хувь хүн бусдад хор хөнөөл учруулаагүй л бол түүний эрх чөлөөг хязгаарлах өөр үндэслэл, шалтаг шалтгаан байх ёсгүй. Хувь хүний эрх чөлөөнд нэг л хязгаарлалт байх бөгөөд тэр нь бусад хүнд байгаа мөн тийм эрх чөлөө юм. Хувь хүн өөрийгөө болон өөртөө хамаарах зүйлийг (өөрийн бие махбодь, оюун санаа, өмч хөрөнгө гэх мэт) бүрэн мэдэж, захиран зарцуулахдаа бусдаас зөвшөөрөл авах ёсгүй гэж бид үзэж байна.
Хувь хүнийг нийгэм, төрийн зүгээс хянан цагдахгүй бөгөөд мөн түүнийг хамт олонч-коммунлаг үзлээр дарамтлах ёсгүй. Хүн ямар үзэл бодол баримталж, ямар шашин шүтэх нь хувийн хэрэг байх болно. Хүний тархи-толгой дотор байгаа оюун санаа шиг хувийн шинж чанартай зүйл гэж юу байх сан билээ. Ийм хувийн шинж чанартай зүйлд төр оролцох ёсгүй. Оюун санааны эрх чөлөө бол эрх чөлөөний хамгийн тод илрэл мөн. Ер нь хүн угаасаа бусдыг хянах юм уу, бусдаар өөрийгөө хянуулж байхыг хүсдэггүй. Тэгэхээр хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэнд халдаж болохгүй. Энэ талаар хянаж, цагдах аливаа оролдлоготой бүх иргэд тууштай тэмцэх ёстой.
Хувь хүний хариуцлага бол хамгийн гол зүйл. Хувь хүн бол төрийн ивээлээр оршин тогтож байдаг юм биш. Өөртөө хамааралтай зүйл дээр хувь хүн өөрөө л шийдвэр гаргах эрхтэй. Хувь хүн өөрийн алдаа, амжилт хоёрын эзэн мөн. Тухайн хүн сайн дураараа зөвшөөрөөгүй нөхцөлд хэн ч түүний амжилтаас хуваалцах ёсгүй. Мөн хувь хүн эрх чөлөөт нөхцөл байдалд гаргасан алдаагаа бусадтай хуваалцах юм уу, бусдад үүрүүлэх ёсгүй. Хариуцлагаа ухамсарласан ийм хувь хүмүүс манай нийгмийн хөгжил, цэцэглэлтийн бат суурь мөн.
Хувь хүний эрх
Хүний амьдарч байх хугацаандаа эдлэх ёстой бүх эрхийг тоочин бичих аргагүй. Хүний эрх нь нөхцөл байдлаас хамааран янз бүрээр илэрч болдог. Хүнд тоочин бичиж болохуйц цөөн тооны хэдхэн эрх байдаг юм биш (Монгол улсын Үндсэн хууль Монголын иргэдийн эдлэх бүх эрхийг тоочин бичих гэж оролдсоноороо дутагдалтай). Хүний эрхийг хязгаарлахыг оролдогчид л түүнийг тоочин бичиж, тэр хүрээнд хүний эрхийг хүлж баглахыг оролддог. Хүнд амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байх гэсэн үндсэн эрхүүд байдаг бөгөөд эдгээр эрхийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн бусад эрх тоо томшгүй олон байж болно.Төр болон түүний хүчний байгууллагууд хүний үндсэн эрхийг ямар ч тохиолдолд зөрчиж болохгүй. Дайн, нийт улс үндэстнийг дайрсан гай гамшиг гэх мэт онцгой нөхцөл байдалд хувь хүний зарим эрхийг хязгаарлаж, түүний өмчийг ашиглах зайлшгүй шаардлага гарах аваас заавал нөхөн төлбөр хийдэг байх ёстой
Бид хувь хүний эрхийн дотроос өөрөө өөрийгөө мэдэх эрхийг хамгийн гол эрхийн тоонд оруулдаг. Их удирдагч, хаан, дарангуйлагч, эзэн, асар ухаантай хүн, маш сайхан сэтгэлтэн гээд хэн ч байсан хувь хүний амьдралыг мэдэх эрх байхгүй. Тухайн хувь хүн ч бусдыгаа мэдэх эрх байхгүй. Бүгд бие биенийхээ амьдралыг дээд зэргээр хүндэтгэж, халдашгүй дархан зүйл гэж үзнэ. Бидэнд ямар эрх байхгүй вэ гэвэл өөр шигээ эрхтэй хүмүүсийн эрхийг зөрчих эрх байхгүй. Энэ бол эрхээ эдлэхдээ бидний баримтлах ёстой үндсэн зарчим мөн.
Бид хувь хүнд Монгол Улсын Үндсэн хуулинд заагдсан үндсэн эрхийг эдлүүлэхээс гадна Үндсэн хуулинд заагдаагүй хүний үндсэн эрхийг эдлүүлэх тал дээр анхаарч ажиллах болно. Юуны түрүүнд албадлагаар цэргийн алба хаалгах явдлыг зогсоох, цаазаар авах ялыг хүчингүй болгох, эрүүгийн болон бусад хууль тогтоомжинд байгаа хүмүүнлэг бус заалтыг цуцлах тал дээр анхаарч ажиллана.
Иргэддээ үйлчилдэг төр
Либертари нийгэмд төр нь хувь хүнд үйлчилж байх зориулалттай бий болсон нийгмийн институци байдаг. Иймд төрөөс хувь хүнтэй харьцахдаа минимум хэмжээг барих ёстой. Төр хувь хүний амьдралд хөндлөнгөөс оролцдоггүй, хүмүүсийг хөрөнгөө юунд, хэрхэн зарахыг зааж зааварладаггүй байх нь зүйтэй. Төрөөс гаргадаг элдэв төрлийн журамлалтыг хамгийн бага хэмжээнд байлгана. Иргэд өөрсдийн хийж чадах зүйлийг төрд даатгахаас аль болох зайлсхийх нь түүнийг “данхайхаас” сэргийлэх гол арга зам гэж үзэн, энэ тал дээр үргэлж сонор сэрэмжтэй байх шаардлагатай.
Бид хувь хүнд өөрт нь хариуцлага ноогдуулсан төртэй байхыг хүсэж байна. “Буянлаг төр” (эсвэл “халамжийн төр” ч гэдэг юм уу) гэх мэт нэг хэсгээс авч нөгөө хэсэгт өгдөг төрийн үйл ажиллагааг бололцооны хэмжээнд бага байлгахыг зорино. “Үнэгүй хоол гэж байдаггүй”. Төрөөс танд өгсөн ямар нэг зүйлийн төлбөрийг өөр хүн хийсэн байдаг гэдгийг бүх хүн ухамсарласан цагт бусдыгаа мөлжихөөс татгалзах болно. Хүн бүр өөрийгөө хариуцдаг байх нь төрийг минимум хэмжээнд байлгах нэг үндэс мөн.
Нийгмийн аль нэг хэсэг, тусгай хүмүүст (танил талдаа) төрөөс протекционизм үзүүлж, “ивээн тэтгэх бодлого” явуулах нь нийгэмд байгаа бусад хүмүүсийг боолчилж байгаа хэрэг мөн. Нийгмийн аль ч салбарт монопольчлол байлгахыг төр хүлээн зөвшөөрөх ёсгүй бөгөөд өөрөө ч улс төрийн эрх мэдэл дээр тулгуурласан монополь тогтоож болохгүй.Төр хувь хүний хүлээн зөвшөөрсөн тэр хэмжээнд оршино. Төрийн эцсийн бөгөөд дээд зорилго - хувь хүний эрх чөлөө. Хувь хүн бол хэрэгсэл биш зорилго. Төр хувь хүнийг элдэв төрлийн хүчирхийллээс хамгаалах төдийгүй өөрөө түүнийг зөрчих ямар нэг илрэл гаргаж болохгүй. Төрөөс хувь хүний эрхийг хязгаарлаж, үл хүндэтгэсэн өчүүхэн төдий элемент агуулсан хууль тогтоомж батлах ёсгүй. Энэ утгаар нь хязгаарлагдмал эрхтэй төрийн тухай ярих болно. Иргэд өөрсдийгөө хамгаалах, өөртөө үйлчлүүлэх зорилгоор төрийг бий болгодог. Харин төрийн үйл ажиллагаа амжилтгүй болдог шалтгаан бол тэр нь өөрийгөө бүтээгчийн хүсэл зоригийг харгалзахгүй, албадлага дээр тулгуурлаж үйл ажиллагаа явуулдгаас болдог.Хувь хүн, нийгмийн бүлгүүд бие биенээ хүлцэн тэвчиж байх ёстой. Өөрөөс нь өөр санаа бодол, хүсэл эрмэлзэлтэй байхыг хүлээн зөвшөөрөх нь иргэдийн үүрэг мөн. Энэ нь өөрийгөө бусдаас дээгүүр тавиагүйн илрэл болно. Хүн бүр өөрийн сонгосон амьдралаар амьдрах эрхтэй бөгөөд бусдынхаа тийм эрхийг зөрчих ёсгүй. Эндээс эс түрэмгийлэх аксиом гарч ирдэг. Төр ч хүлцэн тэвчихүйн зарчим дээр ажиллах ёстой. Гэхдээ хүний эрхийг зөрчигч үзэл санаа, үйл ажиллагааг (хулгай, дээрэм, залилан мэхлэлт гэх мэт эрүүгийн гэмт хэрэг) хүлээн зөвшөөрөх ёсгүй бөгөөд эдгээр сөрөг үзэгдэлтэй эрс тэмцэл явуулах хэрэгтэй. Учир нь эрүүгийн аливаа үйлдэл өөрөө хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагаа байдаг.
Төр, иргэний харилцаа
Хувь хүний эрх, эрх чөлөөг юуны түрүүнд төр, иргэний хооронд ямар харилцаа байна вэ гэдгээр нь авч үзнэ. Иргэн хүн төртэй эн чацуу эрх бүхий субъект мөн. Монгол улсын бүх хууль тогтоомжийг энэ чиглэлээр өөрчилнө. Иргэн төрөөс айж бэрвэсэн байдалд байх ёсгүй. Төр хувь хүмүүсээс авсан мөнгө, тэдний олгосон эрх дээр оршиж байдаг тул хувь хүнээс дээр байх хуулийн хийгээд ёс суртахууны үндэслэл байхгүй. Төрийн албанд очсон хүмүүс жирийн иргэдээс илүү эрхтэй болоогүй гэдгээ байнга санаж байх ёстой. Тэд иргэдээсээ илүү ч үгүй, дутуу ч үгүй, яг адил эрхтэй байдаг. Сум, хорооны засаг даргаас аваад УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч хүртэлх төрийн бүх албан тушаалтнууд иргэдээсээ гуйж байгаад 4 жилийн хугацаатай “ажилд орсон” хүмүүс гэдгээ ухамсарлавал зохино
Ж.Дантоны хэлсэн “Улс төрч байснаас жирийн загасчин байсан нь дээр” (Учир нь улс төрчид хүний мөнгөөр амьдардаг бол загасчин өөрийн мөнгөөр амьдардаг) гэсэн энэ үг бидний зүгээс улс төрчдөд хардангуй хандах хандлагыг зөвтгөх үндэслэл болдог. Улс төрчид хувь хүний амьдралд байнга оролцож, хувь хүн төдийгүй бүхэл бүтэн ард түмнийг хэрхэн амьдрахыг заан зааварлаж байдаг нь түүхээр болон өнөөгийн бодит байдлаар батлагдсан үнэн билээ. Төрийн оролцоо гэдэг бол өөрсдийгөө иргэдээс дээгүүрт тавьсан эрхтэн дархтны оролцоо гэсэн ү
Ер нь хувь хүний эрх гэдэг бол нийгэмд эрхэлж буй албан тушаал, эд хөрөнгө, яс үндэс, хүйс, боловсрол, гарал угсаанаас үл хамаарах констант (тогтвортой, үл өөрчлөгдөх) зүйл мөн. Баян хийгээд ядуу, албан тушаалтай хийгээд тушаалгүйгээс үл хамааран бүх хүн адилхан “хүний эрхтэй” байдаг гэдгийг яс мах, цус хөлсөндөө шингэтэл ойлгосон байх учиртай. Хүний эрхийн тухай ярьж байх үед илүү эрх, дутуу эрх гэсэн ойлголт байх ёсгүй. Монгол хүн амьд байгаа цагт түүнд хүний эрх констант байх болно
Нийгэмд хувь хүмүүсийн амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байхад таатай нөлөө бүхий эмх журам байх ёстой бөгөөд тэр эмх журам нь төрийн албадлагын дор гэхээсээ илүүтэй аяндаа гарсан (тулган хүлээлгээгүй) эмх журмын хүрээнд байхыг зохистой гэж үзнэ. Тулган хүлээлгээгүй эмх журам (spontaneous order) нь хүмүүсийн өөрсдийнх нь хүсэл зориг дээр тулгуурлаж, нийгмийн амьдралаар шалгагдсан, иргэдийн эрх ашигт нийцсэн, бат тогтвортой зүйл байдагХувийн өмч
Хувийн өмч гэдэг бол зөвхөн нийгмийн чинээлэг хэсгийн хөрөнгө-мөнгөний тухай ойлголт биш. Бүх хүнд өмч буй. Хамгийн үгээгүй хүнд ч түүний бие махбодь, оюун санаа, авъяас, хөдөлмөрлөх чадвар зэрэг зүйлс байдаг. Үүнийг өөрийнхөө төлөө ашиглах бололцоо, эрх, хууль зүйн орчин байна уу, үгүй юү гэдгээр эрх чөлөө нь тодорхойлогддог. Түүнээс биш үг хэл-яриа, лоозун, хуулиар эрх чөлөөг зарлах нь бодит зүйл биш
Хатуу боловч гарцаагүй үнэн бол хүний хэрэгцээ хязгааргүй бөгөөд тэр бүхнийг хангах нөөц бололцоо хүн төрөлхтөнд ямагт дутагдсаар ирсэн явдал мөн. Дутагдахуй нь хувийн өмчтэй байх шалтгаан болно. Бүх юм бүгдэд хүрэлцээтэй байсан бол хувийн өмч байх шалтгаан байхгүй сэн.
Иймд хувийн өмчийг шударгаар олж авах нь хувь хүний төдийгүй нийгмийн зүй ёсны (justice) илрэл болдог. Хувь хүн урьд нь хэн ч эзэмшиж байгаагүй зүйлд “хөдөлмөрөө шингээснээр” түүнийг өмчлөх эрхтэй. Улсын буюу нийтийн өмч гэдэг бол нийгэм дэх баялгийн хамгийн үр ашиггүй хэлбэр бөгөөд үнэндээ тэр нь хэний ч өмч биш байдаг. Харин яван явсаар эрхтэн дархтнуудын өмч болдгийг бидний өнгөрсөн түүх харуулсан.
Ийм учраас өмчлөх эрхийг хүний гол эрх гэж үзнэ. Хувь хүн өмчөө хэрхэн захиран зарцуулахаа өөрөө мэддэг байх ёстой. Энд хөндлөнгийн ямар ч төлөвлөлт, журамлалт, зохицуулалт байх ёсгүй. Иргэдийн захирагдах ёстой нэгэн зүйл байх бөгөөд тэр нь тухайн талууд хоорондоо сайн дураараа хийсэн гэрээ хэлцэл юм. Сайн дураараа хийсэн гэрээгээ зөрчих нь хулгай, дээрэм хийхтэй адил зүйл
Хувь хүний зарцуулсан хөдөлмөр, цаг хугацаа, авъяас чадварын үр дүн болох өмчид хэн ч халдаж болохгүй. Энэ үзэл санааны үүднээс татварын асуудалд хандах болно. Өгч байгаа хүний хувьд хулгайд алдах, дээрэмдүүлэх, татварлуулахын аль нь ч адилхан өөрийн хөдөлмөрлөж байж олсон эд хөрөнгө, мөнгөнөөсөө алдаж байгаа хэрэг. Цагаан цамц, зангиатай хүн цагдаа дагуулж ирээд авч байна уу, аль эсвэл түүнээс арай муухай хувцастай хүн ганцаараа байна уу гэдэг нь түүний хувьд огт ялгаагүй. Аль нь ч байлаа гэсэн татвар төлөгч л хохирч байна. Тэгээд ч төр биднээс авсан мөнгөнөөсөө өөрийн тансаг хэрэгцээнд зориулж маш ихийг авч үлддэг. Иймээс зөөлөн хэлэх юм бол хулгай, хатуухан хэлэх юм бол мөнгөнөөс нь авахын тулд ажиллуулж байгаа утгаараа боолчлол мөн.
Энэ хулгай, дээрэм жирийн хулгай дээрмээс юугаараа ялгагддаг вэ гэвэл хуулийн нэрэн дор хийгддэгээрээ ялгаатай. Энэ утгаараа хууль бол хүн төрөлхтний хамгийн өөдгүй ололтуудын нэг мөн. Хууль бол төрийн багаж зэвсэг, түүний хүслийг гүйцэлдүүлэгч мөн.
Төр татвараар дамжуулан хувь хүний өмч, элдэв төрлийн хуулиар дамжуулан эрх чөлөө, амьдралд халдаж байна. Хувь хүн өмчөө алдвал урьд өмнө хийж бүтээсэн зүйлээ алдаж байгаа учраас өнгөрснөө, эрх чөлөөгөө алдвал өнөөгийн амьдрал нь утга учиргүй болж одоогоо, амьдралаа алдвал хойшдоо яаж амьдрахаа мэдэхээ больдог учраас ирээдүйгээ алдаж байгаа хэрэг. Иймд хүний оршихуйг цаг хугацааны гурван төлөвт утга учиртай байлгахын төлөө иргэн бүр тэмцэх ёстой.
Зах зээлийн журам буюу хөндлөнгөөс үл оролцох зарчмыг (laissez-faire) бид “нийгмийн хууль” гэж үзэж байна. Ер нь эдийн засагт төрийн оролцоо хамгийн бага байсан цагт бүтээлч байдал нь ихэсдэг. Төрийн оролцоо буруу болох нь хожим илэрдэг бөгөөд түүний уршигт үр дагаврыг ямагт жирийн иргэд үүрч байдаг. Төрийн оролцоог хамгийн минимум хэмжээнд байлгах бас нэг үндэслэл энэ болно.
Энд яригдсан зүйлийг хоосон онол, тунхаг, амьдралаас тасархай зүйл гэж үзэх юм бол бид бодит амьдралаа алдаж байгаа хэрэг. Ямар ч зүйл, түүний дотор нийгмийн юмс үзэгдэл “харагдаж байгаа” хийгээд “үл харагдах талтай” байх бөгөөд зарим хүн харагдаж буй зүйлийн хүрээнд дүгнэлт хийдгээрээ алддаг. Ийм хүн тоталитари нийгмийн биш юм гэхэд тоталитари сэтгэхүй, ёс заншил, уур амьсгал, яриа хөөрөө нийгэмд тархах үндэс суурь болж, бусдыгаа тийм байдалд дасан зохицоход хүргэнэ (ихэнх тохиолдолд өөрөө мэдэлгүйгээр ийм зүйлийг хийдэг). Иймд “үргэлжийн сонор сэрэмжтэй байх ёстой бөгөөд энэ нь бидний зүгээс эрх чөлөөтэй байсныхаа төлбөрийг хийж байгаа хэрэг” мөн. Төлбөрөө хийхгүй бол эрх чөлөө гэдэг үнэт “бараа-таваар” маань бидэнд олдохоо болино. Монгол оронд маань Эрх чөлөө улс төрчдийн үг яриа, цаасан дээр буулгасан уриа лоозун, хууль төдийхнөөр дамжин орших биш амьдрал дээр жинхэнэ утгаараа хэрэгжих болтугай!
Бидний өмнөх ширээн дээр буй хоол унд махны худалдаачин, шар айраг исгэгч, талхчдын сайхан сэтгэлийн биш харин тэдний хувиа хичээсэн үйлдлийн үр дүнд бий болдог.Адам СмитКоллективист хүн бусдаар амьдардаг бол индивидуалист хүн өөрөөрөө амьдардаг.Айн Рэнд
Эгоизмийг хамгаалсан энэ өгүүллийг минь арчаагүй зан төлөвтэй олон хүн өөрсдийн өөдгүй үйлдлийг цагаатгах далим болгон ашиглаж таарах биз. Үнэндээ би энд Айн Рэндийн Эх сурвалж романд гардаг шиг хувь хүнийг дээдлэх утгаар эгоизмийг хамгаалж буй болохоос тэдгээр өчүүхэн амьтдад өгөөш өгөхийн тулд үүнийг бичиж буй хэрэг биш л дээ. Хүн бүрийн сэтгэх чадварт тохируулан бичих чадвар алга, уншиж буй хүмүүс өөрт заяасан савны хэмжээгээр утгацгаана биз. Эх сурвалж романд ёс зүйн нормуудын тухай бидний ойлголтыг өөрчлөх олон санаа байдгийн нэг нь хувь хүнийг дээдлэх хийгээд хамт олныг дагах, өөрийгөө бодох хийгээд өөрийгөө золих үзлийн харьцааны асуудал байлаа. Өөрийгөө бодох буюу эгоизмийн тухай хамгийн гүнзгий судалгаатай танин мэдэхүйн салбар бол мэдээж этик юм. Гэхдээ бид ёс зүйн ойлголт-ёс суртахууны хүмүүжлээ заавал Аристотелийн Никомахын этик, Дундад зууны шашны моралистуудын сургаал, Кантын императив, Мурын Этикийн зарчмууд гээд философийн утга зохиол уншиж байж олж авдаггүй. Ёс суртахууны төлөвшилд гэр бүлийн орчин хамгийн их нөлөө үзүүлдэг гэж боддог. Түүнээс гадна уран зохиол ч гэсэн бахархан дууриах, жигшин зайлсхийх зан төлвийн талаархи бодол эргэцүүллийг бидэнд өгдөг билээ. Ан амьтны тухай үлгэр сонсоод сууж буй хүүхэд бага наснаасаа юуг сайн, юуг муу хэмээдэг, ямар зүйлийг хийж болдог, ямрыг нь эс болдог талаар өөрийн төсөөлөлтэй болж эхэлнэ. Үлгэр домгоос авч эхэлсэн ёс суртахууны хүмүүжлийн үр хөврөл Жюль Верн, Александр Дюма, Майн Рид, Ч.Лодойдамбын зохиолуудад гардаг янз бүрийн дүрүүдээр улам гүнзгийрдэг билээ. Гэтэл саявтар Айн Рэндийн Эх сурвалж романыг унштал ёс суртахууны норм, хэм хэмжээг эрс өөр өнцгөөс харж хүний зан төлөв, үйлийг гаргасан байх аж. Энэ роман ёс суртахууны хэм хэмжээний тухай миний ойлголтыг улам гүнзгийрүүлж, их зүйл эргэцүүлэхэд хүргэлээ. Энэ номыг уншсанаараа дээрх сонгодгуудын бүтээлд сайн муугийн тухай ойлголт, болох болохгүйн императив хэтэрхий хялбарчлагдсан болохыг олж харав.
“Нэг нь нийтийн төлөө”-гийн тухайдӨмнөх нийгмийн үед Горькийн Данко мэтийн хүмүүс бидний үлгэр дууриал болж байлаа. Зүрхээ суга татаж харанхуйг гэрэлтүүлэн бусад хүмүүст явах замыг зааж өгдөг нэгэн. Гэхдээ бид Данко яагаад хүмүүст таалагддагийг нухацтай эргэцүүлдэггүй байж. Үнэндээ Данко маань хүн бүрийн хувиа хичээх сэтгэлийг хангаж, өөрийгөө бодох бололцоог нь хэрэгжүүлж өгсөнд хүмүүс талархаж байгаа юм. Бусад хүнтэй адил өөрийгөө бодох эрхтэй нэгэн өөрийгөө золиосолсонд алга ташиж, баяр хүргэдгээрээ альтруизм харгис шинжтэй. Хувь хүнийг нийгмийн эрэг шураг, бусдын төлөө золиослогдох ёстой золиг-барам мэтээр үзнэ. Ийм харгис үзэл онолыг үндэс сууриа болгосон хоёр нийгэм бол нэг нь ажилчин ангийг дээдэлдэг коммунист, нөгөө нь ари үндэстнийг дээдэлдэг фашист нийгмүүд болно. Өөрийгөө огоорохуй нь юу хийж байгаагаа ухамсарладаггүй, байгалиас өгөгдсөн кодонд захирагдаж байдаг амьтанд л их байдаг үзэгдэл. Харин хүнд өөрийгөө бодож бай гэж оюун ухаан заяасан байдаг аж. Эх сурвалж романд гардаг нэгэн баатар өөрийгөө огоорогчийг хараад “хүний мөн чанарт харш л юм даа” хэмээн бодлогошронгуй хэлдэг. Тэрхүү өөрийгөө огоорогч нь хувь хүний үүдэлтэй юм бүхнийг нухчин дарахын тулд хамт олонч үзлийг баримтална. Романд гарах энэ аймшигт дүр өөрийгөө хайрладаггүй хүн бусдыг хайрлана гэж огт байдаггүйг яваандаа харуулдаг. Түүнийг харсан хэнд ч гэсэн “өөрийгөө хайрладаггүй энэ хүн намайг хайрлана гэж үү дээ” гэсэн эргэлзээ өөрийн эрхгүй төрмөөр. Түүхэнд их хядлага үйлдсэн аливаа хувьсгалчид иймэрхүү фанатикууд байсан билээ. Түүхэй хэмээх тэр коллективист хамт олны дунд оюун ухаан, авъяас чадвар, зан чанараараа хэн нэг нь давамгайлж байдгийг анзаараагүй. Хамгийн коллективист хүн болох өөрөө хүртэл коллективистуудын дунд хувь хүний шинжээрээ давамгайлснаа мэддэггүй.Хэр баргийн эрүүл ухаантай хүн өөрийгөө болон гэр бүлээ хаячхаад нийтийн төлөө зүтгээд байхгүй дээ. Тэр тусмаа өөрийнх нь амьдрал тийм боломжтой биш байхад бусдын төлөө гүйгээд байх шиг утгагүй, авцалдаагүй зүйл гэж хаа байх билээ. Бастиагийн хэлснээр “Нэг нь нийтийн төлөө” гэчхээд араас нь хурдхан шиг “Нийт нь нэгийн төлөө” гэхгүй бол хэн ч энэ уриа лоозунг сонсохыг хүсэхгүй биз. Ер нь боол хүн л бусдын төлөө явах сэтгэхүй, хувь тавилантай төрсөн байдаг. Түүнд “Эго-Би”-гээ бодох эрх байхгүй. Эрх байсан ч түүнийхээ төлөө тэмцэх санаа-сэдэл оюун ухаанаас нь арчигдсан байдаг. Ингээд тэрээр юуны түрүүнд оюун санаа, ухамсраараа боол байдаг учраас “боол гэдгээ ухамсарласан боол хэдийнээ боол биш болсон байдаг” гэдэг нь үнэн юм шүү. “Нэг нь нийтийн төлөө” гэдэг энэ зарчим тийм олигтой утга агуулдаггүйг харуулахын тулд асуудлыг арай өөр талаас харж болно. Жишээ нь, би өөрөөсөө арай арчаа муутай хэдэн хүний төлөө нэлээд удаан хугацаанд зүтгэж гэж саная. Нэг л өдөр надад “би эднээс илүү юм байна, тийм учраас энэ хэд миний үгээр явах ёстой” гэсэн бодол төрж л таарна. Ингэж бодох эрхийг тэд өөрсдөө надад өгсөн юм чинь. Тэгээд нөгөөдүүлдээ зааж зааварлан тушаал өгч эхэлнэ. Би ингэх эрхтэйгээ сайн мэднэ. Учир нь тэд надаар юмаа хийлгэдэг. Яг ийм шалтгаанаар улс төрчид дээрх лоозунд их дуртай байдаг юм. Сонгогчид нь хувиа бодсондоо өөрийг нь зарах гээд байгааг мэдэж байгаа учраас улс төрчид “Би та нарын төлөө амь хайргүй зүтгэнэ”, “та нарын зовлон шаналлын төлөө би шатахгүй юм бол өөр хэн шатах вэ” гэж сүржигнэнэ. Гэтэл ингэж ярьж буй хүний үзэл бодол, үг хэл, үйл хэрэг гурав нь хоорондоо зөрчилдөж байдгийг сонгогчид анзаардаггүй. Тэр хүний үг хэл нь үзэл бодолтойгоо таарч байж магадгүй. Энэ бол бага хэрэг. Хамгийн гол нь үг хэл, үзэл бодол хоёр нь үйл хэрэгтэйгээ таарах ёстой. Жинхэнэ шалгуур бол үйл хэрэг. Түүнээс биш сайхан юм ярьж, сайн зүйлийн тухай бодож мөрөөдөх шиг амархан юм хаана байх билээ. Ярьж байсан зүйлдээ эргэн ороход, энэ бүхнээс гадна надад тэр арчаагүй нөхдийн төлөө гүйх нууц шалтгаан байсан юм. Үүнийгээ өөрөөсөө ч нууж байсан болохоор тэд мэдэхгүй байх нь аргагүй л дээ. Тэр бол “Одоо би эдний төлөө явах юм бол хожим нь эд миний төлөө хошуурцгаана” гэдгийг би мэдэж байсан билээ. Тэгэхээр энд бас л өөрийгөө бодох сэтгэл маань давамгайлсан хэрэг. Товчоор хэлбэл, би өөрийгөө бодсондоо бусдыг бодсон юм.
“Нийт нь нэгийн төлөө”-гийн тухайдЭнэ уриа яагаад хүмүүст сайхан сонсогддог вэ гэвэл хүн бүр л тэр “нэг” гэдгийн дор өөрийгөө ойлгодог. Нийт хүмүүс миний төлөө зүтгэх уриа-лоозун дэвшүүлж байна гэж бодоход сайхан байдаг. Бас л эгоизм. Ийм моралийг эсэргүүцэх юм бол сүүлд нь яах юм, хүнээс туслалцаа авч чадахаа болино шүү дээ. Хүн юм өгвөл аваад байх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол хүнээр юмаа хийлгэх, хүн монжих, хүний араар суудаг, бусдын нөөлгөн дор амьдрагсад энэ лоозунд их дуртай. Тэгэхээр энэ уриаг үгүйсгэх нь амьдрах аргыг нь устгана гэж байгаатай утга нэг сонсогддог тул харин ч нэг үхэн хатан үзэлцэхээс өөр арга байхгүй.Улс төрчид ч энэ лоозунг өөрсдөдөө унацтай ашиглахаа мөн л мэддэг. Тэд энэ лоозунг ашиглаж байгаад улсын сан хөмрөгөөс буянтны дүр гарган өглөг тарааж эхэлдэг. Улстөрчид л “улсын мөнгө”, “төрийн мөнгө” гэсэн үг хэрэглээд байдаг болохоос уг нь тийм мөнгө гэж хаана байхав дээ. Жинхэнэ утгаараа мөнгө гэдэг бол улс төрийн биш эдийн засгийн ухагдахуун гэдгийг мэддэггүй. “Үнэгүй хоол гэж байдаггүй” гэдэг зарчим нь тэдний хувьд хамгийн аюултай утга илэрхийлдэг. Мөнгө гэдэг хэн нэгний хүч хөдөлмөр, цаг хугацаа биш харин хаа нэг газар ургаж байдаг ургамал ногоо мэтээр төсөөлдөг хүмүүс. Тийм учраас ч их өгөөмөр дүр гарган иргэдийнхээ хармаанаас мөнгийг түгээж эхэлдэг. Үрэн таран хийж буй энэ баялгийг өөрсдөө бүтээгээгүй болохоор арвилах, хэмнэх бодол тэдний хүйтэн цэвдэг сэтгэлд даан ч орж ирэхгүй. Нэгнийх нь хармаанаас авч нөгөөд нь өгч байгаа зүйл үнэгүй зүйл гэж үү. Дахин хэлэхэд, “үнэгүй хоол гэж хаана ч байдаггүй.” Улс төрчид “нийт нь нэгийн төлөө”-д дуртай байдаг өөр нэг бодит шалтгаан бий. Магадгүй энэ нь хамгийн гол шалтгаан байх. Тэд энэ урианы дор асар их хөрөнгө, мөнгийг хуваарилан зарцуулахдаа өөрсдөдөө маш их зүйл унагахаа мартахгүй. Үүнийг нь шүүмжлэх юм бол урдаас “Би ч гэсэн энэ нийгмийн нэг гишүүн юм байгаа биз дээ. Бид ч бас хүн шүү” гэх маягийн юм ярина. Эрээгээ алдсан хүмүүс шүү, наад улс төрчид чинь.
“Өөрөө өөрийнхөө төлөө”-гийн тухайБидний дунд тогтсон ойлголт, зарчмын үүднээс энэн шиг зэвүүн, муухай сонсогддог уриа гэж байх болов уу? Хувиа хичээх үзэл! Бодож эргэцүүлэх ч шаардлагагүй, муу муухай, өөдгүй гэдэг нь алган дээр байгаа юм шиг ил зарчим.Гэтэл хүн угаасаа амиа боддог мөн чанартайг хүн төрөлхтний туршлагаар хамгийн дэвшилтэт болох нь батлагдсан нийгэмд хүлээн зөвшөөрдөг. Соёлжиж иргэншсэн нийгэмд хувь хүн болоод түүний өөрийнхөө төлөө байдаг шинжийг хүлээн зөвшөөрдөг билээ. Адам Смит аль хэдийнээ “Хүн өөрийгөө л боддог” мөн чанартайг хэлсэн боловч хүмүүс үүнийг ёс зүйн үүднээс нэг их анзаараагүй явсаар ирсэн юм шиг санагддаг (Лав л миний уншсан зохиолуудад эдийн засгийн утгаар авч үзсэн байдаг болохоос ёс зүйн анализ хийсэн нь тааралдаагүй). Гэтэл амиа бодохуй нь капитализмын үндэс, өөрөөр хэлэх юм бол, өнөөгийн дэлхийн хөгжил, тэргүүний техник, технологийн үндэс гэсэн үг. “Нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө” гэсэн уриа нь хүмүүсийг өөртөө биш бусдад найддаг, тэгснээрээ амьдралдаа арчаагүй хүн болгож, улмаар улс-орныхоо хөгжилд муугаар нөлөөлдөг гэдгийг мэддэг болов уу! Хэрэв энэ хүмүүс үнэхээр улс-орон, ард түмнээ хөгжүүлэхийг хүсээд байгаа бол юуны түрүүнд өөрсдийгөө болгох хэрэгтэй. Тэгж чадвал бусдад, эх орон-ард түмэндээ үнэхээр том тус болно.Одоо амиа бодохуй хэмээх муухай үзэгдлийг Эх сурвалж романд гардаг утгаар авч үзье. Энэ романы гол баатар Роарк хэмээх нэгэн эрэлхэг эр өөрийгөө “эгоист” гэдгийг илээр шууд зарлан тунхагладаг. Түүнийхээр эгоист хүн амжилт бүтээлээ төдийгүй алдаа дутагдлынхаа хариуцлагыг өөрөө үүрдэг. Эрх чөлөөт нөхцөлд гаргасан шийдвэрийнхээ үр дүнг өөрөө бүрэн хариуцдаг хүн бол эгоист. Тэрээр амьдралдаа гаргасан амжилт ч минийх, алдаа ч бас минийх хэмээнэ. Эгоист хүн “Өөрөө өөрийгөө даая, нэг нэгэндээ тээр болохоо больё” гэдэг. Тэд хэн нэг дарга, тэр тусмаа хамт олон минь ирээд намайг аварчих болов уу хэмээн харж суудаггүй. Өөрөө өөрийнхөө төлөө тэмцдэг.Энэ бүхнээс харахад хүмүүсийн нэгнийхээ төлөө хийж болох хамгийн сайн үйл бол бусдын хэрэгт оролцохгүй байх явдал юм. Хэн нэг нь миний төлөө хэчнээн сайн сайхан зүйл хийх байлаа ч гэсэн заавал миний зөвшөөрлийг авсан байх ёстой хэмээх либертари зарчим бол ёстой л хаширсан хүний үг. Бид түүхэнд байсан олон “сайн удирдагчдыг” харсан. Бүгд миний сайн сайхны төлөө гэсэн лоозунтай гарч ирдэг. Тэр ч бүү хэл зарим нэг сайн сайхан зүйлийг хийж байсан. Гэхдээ л эцэстээ би түүний тусын хариуд эрх чөлөөгөө өгөх хэрэгтэй болдог. Ийм учраас либертари үзэлтнүүд хүний хэрэгт оролцох хийгээд өөрийнхөө хэрэгт бусдыг оролцуулах дургүй байдаг юм. Харин улс төрчдийн хийдэг үндсэн ажил нь хүний хэрэгт оролцох, удирдах, зааж зааварлах явдал билээ: “Социалист улс төрчид болохоор ямар хувцас өмсөх, биеэ яаж авч явахыг зааж таны ээж шиг аяглана. Консерватив улс төрч болохоор бүхнийг мэдэж, сургаал айлдан аав шиг чинь аашилна. Коммунист улс төрч болохоор хэзээ ч алгадаад авч мэдэх хойд аав л гэсэн үг. Тэгвэл либертари үзэлтнүүд таныг гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг бүрэн хүлээж чадах нас биенд хүрсэн хүн хэмээн үзэж, таны хэрэгт үл оролцоно.” Дашрамд хэлэхэд энэ сэдэвтэй холбоотой санаануудыг “Өөрийнхөөрөө амьдрах, бусдад тэгж амьдрах бололцоо өгөх” (Либертарианизмын алтан дүрэм), “Либертари тунхаг” (Эрх чөлөөт хувь хүний амьдралын хэв маяг, зарчим), “Ноорхой дээл шиг болсон ардчилал” (Ардчилал бол эрх чөлөөний дайсан), “Хамтач ёсны эсрэг боссон хувь хүн” болон хар тамхи, биеэ үнэлэх, суудлын даруулгаа бүслэх эсэхтэй холбоотой бичсэн өгүүллүүд, Д.Боазын Либертарианизм номонд орчуулагчаас бичсэн өмнөх үг зэрэгт бичсээр ирсэн билээ. Уншигч таны зав зай чинь хүрэлцэх бол “Ардын эрх”, “Өдрийн сонин”-уудад гарсан эдгээр өгүүлэл болон “Цаг төр, хүмүүс” сэтгүүл, /www.news.mn/, /www.libertari.mn/ вэйбсайтуудад миний алдаг оног хөтөлж буй либертари булан-гуудаас харж болно.Уламжлалт ойлголтоор эгоист хүн өөрийнхөө төлөө ямагт бусдыг зольж байдаг. Гэтэл жинхэнэ эгоист болох Роарк хэзээ ч бусдыг өөрийн өөдлөх замын шат гишгүүр болгож байгаагүй. Ийм өөдгүй зүйлийг “Нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө” хэмээн хашгирагсад л хийдэг. Роарк бусдын эрх ашгийг хөндөж, хүнд муу зүйл хийхээс ямар ч тохиолдолд зайлсхийнэ. Тэрээр бусад хүн ч гэсэн өөр шиг нь эрх ашигтай гэдгийг мэддэг билээ. Би өөрийгөө бодож байгаа юм чинь бусад хүнд ч гэсэн өөрийгөө бодох эрх бий. Би өөрийн эрх ашгийн хүрээ рүү хүнийг оруулах дургүй байдагчлан тэр хүн ч гэсэн өөрийн эрх ашгийн хүрээ рүү хүн оруулах дургүй л байж таараа. Энэ бүхэн эгоист Роаркийн үндсэн зарчим. Тэгэхээр жинхэнэ эгоист хүн бусад хүн ч эгоист шинжтэйг ойлгож хүлээн зөвшөөрдөг. Роарк нэгэн удаа өөдгүй зантай захиалагчаас болж өөрийн босгосон байшинд маш их хэмжээний зардал гаргаж өөрчлөлт хийх шаардлага гардаг. Захиалагч “Энэ өөрчлөлтөнд чинь би нэг ч цент гаргаж чадахгүй. Тэгж хүсээд байгаа юм бол чи өөрөө хий” хэмээнэ. Өөрт нь ямар ч ашиг байхгүй, зөвхөн өөдгүй зан чанартай нэгэн этгээдийн байшинг гармонитой (эв зохицолтой) харагдуулахын тулд тэр төлбөрийг гаргадаг. Яагаад ингэв? Эгоист учраас энэ үйлдлийг хийсэн хэрэг. Архитектурт үнэнч эгоист сэтгэл нь ийм үйлдэл хийхэд хүргэдэг. Чухамхүү эгоист учраас тэрээр Маллори, Кийтинг, Уайнанд нарт асар их “тус” хүргэсэн бөгөөд өөрийнх нь хайр сэтгэлийн ээдрээт харилцаа ч мөн л энэ утгаар тайлбарлагдана. Гэтэл ямагт олонхийг дагаж, тэдэнд таалагдаж, нийгэмд нэр хүндтэй байх дуртай хүн болох Кийтинг эхлээд эхнэрээ Уайнандад, дараа нь өөрийгөө Роаркт худалдахад хүрдэг. Коллективист-коммунлаг психологитой хүн ийм сул зан чанартай байдгийг романд үзүүлжээ.Роарк Кийтингт хэлэхдээ “Өөрийнхөө хувь заяатай холбоотой асуудлыг хэзээ ч хүнээр бүү шийдүүлж бай!” гэнэ. Энэ бол хариуцлагаа бүрэн үүрч чаддаг хүний үг юм. Гэтэл зарим хүнд бүх юмаа бусдаар заалгаж, хүний эрхшээлд байх нь амар байдаг. Тэр хүмүүс өөрийнхөө төлөө хүртэл хариуцлага үүрдэггүй. Боол байх нь зарим талаар амар шүү дээ. Романд Роаркийн үзэл санаа хамгийн товч бөгөөд тодорхой илэрхийлэгдсэн хэсэг бол түүнийг хоёр дахь удаа шүүх хурлаар оруулах үед хэлсэн үг нь юм: “Бусадтай санал нэг байхыг буянт үйл гэж хүмүүст зааж, сургаж байна. Гэтэл бүтээгч хүн бусадтай санал нийлдэггүй. Урсгал дагаж сэлэхийг буянт үйл гэж зааж сургаж байна. Гэтэл бүтээгч хүн урсгал сөрж сэлдэг. Хамтдаа байхыг буянт үйл гэж хүмүүст зааж, сургаж байна. Гэтэл бүтээгч хүн ганцаараа байдаг. ...Нийтийн сайн сайхан, үндэстэн, анги, төр гэдэг бол хүн ардыг дарлаж байсан бүх харгислалыг зөвтгөсөн нэр томъёо. Түүхэнд тохиолдсон хамгийн аймаар зүйл болгоныг нигүүлсэнгүй буян гэдэг нэрийн дор хийж байсан. Өөрийгөө огоорон бусдын төлөө гэдэг нэрийн дор хийж байгаа болохоор хэн ч тэднээс хүн алах эрхтэй эсэхийн тухай асуудаггүй байсан. ...Хүн бусдынхаа төлөө хийж чадах ганц сайн зүйл, зөв зохист харилцааг илэрхийлсэн илэрхийлэл бол ‘Бусдын хэрэгт бүү оролц!’”Тэгэхээр та Эх сурвалж романаас өөрийгөө огоорохуйн эсрэг өөрийгөө бодохуй, хамт олонч үзлийн эсрэг хувь хүнийг дээдлэх моралийг хараарай. Энэ үзэл санааг бүгд таалахгүй нь мэдээж. Хүн стэйтизм, социализм, коммунизм гээд ямар үзэл баримтлах нь тэр хүний эрх. Түүнийг нь хүлцэн тэвчихүй бол либертари үзлийн нэг гол зарчим. Бүгдийг нэг хэв загварт оруулах явдал бол тоталь үзэлтнүүдийн (тоталитарианистуудын) үйл хэрэг. Боломжийн хэрээр үндэслэлтэй яриад байхад эс ойлгох юм бол тэр хүнийг зөнд нь орхихоос өөр аргагүй. Албадах явдал либертари үзэлтний хувьд хориотой, тэр ч бүү хэл, хүчирхийллийн зөөлөн хэлбэр болох ятгах явдлыг ч ашиглаж болохгүй. Тийм ч учраас либертари үзэлтэй хүн хэлэхдээ, нэг өглөө босоход Монголын бүх иргэд либертари үзэлтэн болчихсон байвал энэ бол бидний зориод буй нийгэм биш байна гэж хэлэх болно. Харин либертари үзлийг хүндэтгэж, түүнийг жинхэнэ мөн чанараар нь хүмүүст ойлгуулах юмсан хэмээн хүсэж байгаа хүнд тэвчихийн аргагүй нэг зүйл байх бөгөөд тэр нь либертари үг хэллэг ашиглан стэйтизмийг сурталчилж, либертарианизмыг дотроос нь гутаахыг тэвчихгүй. Аливаа зэрэмдэг суртахуун муухай байдаг бол либертари үзэл зэрэмдэг байх нь бүр ч муухай (Учир нь энэ үзэл юмыг оромдох, дүр үзүүлэх, хоёрын хооронд байх, бөөрөнхийлөх, саарал суртахуун гаргахын эсрэг байдаг.). Түүний оронд төр, хуулийн нэрээр эрх чөлөөг боомилогч хүн, хамт олонч үзэл зэргийг дээдэлдгээ нуулгүй, ил тод зарладгаараа коммунист, фашист үзэл нь хамаагүй хор багатай.
I really liked this video about how Native American people think about the nature, animals and plants. What's their attitude with the nature, what is the way of their life etc.
Open Yale Courses - http://oyc.yale.edu
Энд Виндовсыг яаяа гэтэл нь ашиглахымаа. Крактай виндовс Чехэд бараг байхгүй ер нь кракдсан софтыг оюутнууд нь ч хэрэглэдэггүй юм байна. Крактай софт гэсэн ойлголт ер нь байдаггүй гэх.
Orooniixoo internetiig tasluulchixloo. Deer RE:Afterlife iig torrent oor tataadaxsan chin zoxiogchiin erx zorchij xuuli busaar kino tatsan geed endxiin ISP-d ni tsaanaas gomdol ireed tern ene surguulid xeleed ingeed saixan neg sar oroondoo internetgu bolox nee :D
Өнөөдөр Компьютерийн Сүлжээ хичээлийн семинар дээр trace route-г коммандын мөрнөөс хэрхэн ажиллуулах, Гүүгл Өөрт програмыг хэрхэн ашиглах талаар үзэж байх юм. Юу ч гэмээр юм дээ :|
This is the test posting from my Gmail account.
My first post at Posterous.com